М-Си-Эс Группийн 2022 оны сагсан бөмбөг, ширээний теннисийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Nov 7, 2022
М-Си-Эс Группийн 2022 оны сагсан бөмбөг, ширээний теннисийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.

М-Си-Эс Группийн сагсан бөмбөг, шатрын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Орчлон сургуульд амжилттай болж өндөрлөлөө.
Сагсан бөмбөгийн тэмцээнд 27 компанийн 330 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин аваргын цомын төлөө өрсөлдөж, эрэгтэй багийн төрөлд Анунгоо компани хүрэл медаль хүртлээ. Харин эмэгтэй төрөлд алтан медалийг Анунгоо баг хүртэж, тэмцээний нийлбэр дүнгээр Анунгоо компанийн баг тамирчид шилжин явах цомын эзнээр найм дахь удаагаа шалгарлаа. Түүнчлэн тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор тамирчин Ш.Өнөрмаа шалгарсан юм.
Харин М-Армор компаниас уламжлал болгон зохион байгуулдаг шатрын багийн тэмцээнд 21 компанийн 63 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөж ганцаарчилсан төрөлд гуравдугаар ширээнд шатарчин Б.Оюунбилэг тэргүүлж алтан медаль хүртлээ.





Мэдээ мэдээлэл
11/7/22

Онцлох мэдээ
М-Си-Эс Группийн 2022 оны сагсан бөмбөг, ширээний теннисийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
4/24/25

Онцлох мэдээ
Анунгоо ХХК болон Маркет Гейт ХХК-ийн Эрч хүч, эв нэгдлийг нэгтгэсэн сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай боллоо
10/2/25

Тогтвортой хөгжил
