
Карьер
Яагаад Анунгоо гэж?
Ажиллахад таатай байгууллага
Ажил олгогчийн брэндийн бодлогын хүрээнд Анунгоочууд бид харилцагч, хэрэглэгч бүрт бодит үнэ цэнийг хүргэхийг эрхэмлэн “БИД ХҮМҮҮНИЙ АМЬДРАЛЫГ САЙЖРУУЛНА” (WE MAKE PEOPLE’S LIFE BETTER) уриатай ажилладаг.
Анунгоо ХХК нь Проктер энд Гембл (P&G) компанийн гэр бүлийн албан ёсны гишүүн болсноор Монгол улс дахь өргөн хэрэглээний барааны зах зээлд чанартай, өргөн сонголттой бүтээгдэхүүнийг нийлүүлж, хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн билээ. Бид гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн чадварлаг ажиллах хүчнээр багаа бүрдүүлдэг.
Бид ажилтнууддаа эрүүл, аюулгүй ажлын байр, зөв байгууллагын соёл, өрсөлдөхүйц хөдөлмөрийн хөлс, өсөж хөгжих боломж, хуулийн дагуу хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж өгөхөд анхаарч ажилладаг. Мөн ажиллагчдынхаа чөлөөт цаг, хамтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор тогтмол зохион байгуулдаг урлаг, спорт, олон нийтийн ажил маань Таны хөдөлмөрийн бүтээмж, хамт олонтойгоо хамтран ажиллахад таатайгаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.
Сурч хөгжих боломж
Туршлагаас суралцах
Дэлхийн зах зээлд нэрд гарсан Проктер энд Гембл (P&G) бизнесийн арга ажиллагаа, туршлагаас суралцах
Найрсаг, залуу хамт олон
Гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн чадварлаг, эрч хүчтэй, хүчирхэг багийн тоглолттой, найрсаг, залуу хамт олонтой хөл нийлүүлэн алхах, тэднээс суралцах
Хувийн хөгжил
Ажиллагчдын хувийн хөгжилд тохирсон М-Си-Эс академийн болон дотоодын, компани доторх сургалтуудад хамрагдах
Бизнесийн олон чиглэлд суралцах
Бизнесийн олон чиглэлд хөрвөн өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх
Өөрийгөө хөгжүүлэх өргөн боломж
Монголын тэргүүлэгч компани болох М-Си-Эс Группын харьяа бизнесийн бусад салбарт хүчээ сорьж, өөрийгөө хөгжүүлэх өргөн боломж
Ажилтанд санал болгох үнэ цэн
Оролцоотой соёл
Анунгоо компани нь олон талт, хүртээмжтэй байдлыг анхаарч ажлын байрыг илүү нээлттэй, тэгш боломжтой орчин болгохыг зорьдог. Бид ажилтнуудын үзэл бодол, санал санаачилга нь шинэчлэл, өсөлт хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг гэдэгт итгэдэг.
Хамтын орчин
Манай байгууллагад ажилтан бүр хамт олонтойгоо нягт хамтран ажиллаж, эрч хүчтэй, бүтээлч орчныг бүрдүүлдэг. Бид нээлттэй харилцаа, санаа бодлоо чөлөөтэй хуваалцахыг дэмжин, хамтын ажиллагааг эрхэмлэдэг.
Ажилтны сайн сайхан байдал
Бид ажилтнуудынхаа эрүүл мэнд, сайн сайхан байдлыг нэн тэргүүнд тавьдаг. Бид эрүүл мэндийн хөтөлбөр, уян хатан ажлын цаг, ажлын орчны зохион байгуулалт, эрүүл ахуйн стандарт, ажил амьдралын тэнцвэрийг хангах бодлого хэрэгжүүлдэг.
Хангамж урамшуулал
Бид салбартаа өрсөлдөхүйц цалин хөлс, урамшууллын тогтолцоотойгоос гадна ажлын сайн гүйцэтгэлийг үнэлж, урамшуулахаар зохион байгуулагдсан.
Сургалт
М-Си-Эс Академийн сургалтанд хамрагдах боломж
Гадаад, дотоодын мэргэжлийн сургалтуудад хамрагдах боломж
Хөнгөлөлт
М-Си-Эс Группийн охин болон хараат компанийн бүтээгдэхүүн үйлчилгээ
Ажлын байрны зэргээс хамаарсан хоолны хөнгөлөлт
Ажлын байрны онцлогоос шалтгаалсан үүрэн утас, унааны хөнгөлөлтүүд
Боловсрол, эрүүл мэнд болон бусад чиглэлийн 40 орчим байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ
Эрүүл мэнд
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
Бэлэг
Хурим, хүүхдийн баяр, шинэ төрсөн хүүхэд, ахмад настны бэлэг
Даатгал
Компанийн үйл ажиллагааны онцлогоос шалтгаалсан ажилтанд зориулсан даатгалууд
Группийн хөнгөлөлт бүхий эрүүл мэндийн даатгалд өөрийгөө болон гэр бүлээ хамруулах боломж
Тээврийн хэрэгслийн даатгалыг хөнгөлөлттэй авах боломж
Чөлөө
Хурим, хүүхдийн баяр, шинэ төрсөн хүүхэд, ахмад настны бэлэг
Тэтгэмж, тусламж
Ажилтан өөрөө эсхүл ойр дотны хүн нас нөгчихөд үзүүлэх буцалтгүй тусламж
Өндөр насны нэг удаагийн тэтгэмж
Хуулийн үнэгүй зөвлөгөө
Зээл
Хамтран ажиллагч банкуудаас хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах боломжууд
Ажилчдын түүх
Life at Anungoo: Real Stories, Real Impact
Бидний ажлын орчны онцлогийг манай багийнхан өөрсдийн дуу хоолойгоор илэрхийлж байна.
Бидэнтэй нэгдээрэй
Таны Анунгоо дахь аялал эндээс эхлэнэ...
Анунгоо ХХК нь ажилтан сонгон шалгаруулахдаа М-Си-Эс Группийн болон Компанийн эрхэм зорилго, үнэт зүйлс, баримтлах зарчимд тулгуурлан шударга ёс, жендерийн тэгш эрхийг хангасан нээлттэй бодлого баримтлан, Монгол Улсын хуулийн дагуу ажиллана.
Сонгон шалгаруулалтын үе шат
1-р шат
Анкетын сонгон шалгаруулалт
Таны анкетыг Хүний нөөц болон тухайн ажлын удирдлага хамтран үнэлж, ажлын шаардлагад нийцэж буй эсэхийг эхний шатанд шалгана. Шийдвэрийг Хүний нөөц танд мэдэгдэж, дараагийн шатанд урих эсэхийг мэдээлнэ.
2-р шат
Асуудал шийдвэрлэх чадварын тест
М-Си-Эс Группийн мэргэжилтэн, менежерийн түвшний бүх ажил горилогчоос заавал авдаг шалгалт бөгөөд асуудлыг богино хугацаанд зөв шийдэх чадварыг үнэлнэ. Оноо нь мэдээллийн санд хадгалагдаж, босго хүрээгүй бол 5 жилийн дараа дахин өгч болно.
3-р шат
Ярилцлага
Ярилцлагыг Хүний нөөц болон удирдлага хамтран явуулж, ажлын онцлогоос шалтгаалан нэг эсвэл хэд хэдэн шаттай байж болно. Шалгаруулалтын шийдвэрийг ярилцлага дууссанаас хойш ажлын 5 өдөрт багтаан танд албан ёсоор мэдэгдэнэ.
4-р шат
Нэмэлт сонгон шалгаруулалт
Зарим ажлын байрны онцлогоор мэргэжлийн шалгалт, гэрийн даалгавар, танилцуулга бэлдэх гэх мэт нэмэлт үнэлгээ хийгдэнэ. Энэ нь таны мэдлэг, ур чадварыг илүү гүнзгий түвшинд нягтлан үнэлэх нэмэлт шат юм.
5-р шат
Шийдвэр гаргалт
Бүх шат дуусмагц Хүний нөөц болон удирдлагууд нэгдсэн үнэлгээ хийж эцсийн шийдвэр гаргана. Таныг сонгогдсон эсэхийг Хүний нөөц танд албан ёсоор мэдэгдэнэ. Мөн та ямар ч шатанд асуулт асууж мэдээлэл авах боломжтой.
Сурч хөгжих боломж
Дэлхийн зах зээлд нэрд гарсан Проктер энд Гембл (P&G) бизнесийн арга ажиллагаа, туршлагаас суралцах
/ must be submitted online /





















