
Бидний тухай
Бидний тухай
Анунгоо ХХК нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн 180 жилийн түүхтэй үндэстэн дамнасан корпораци болох Procter and Gamble компанийн албан ёсны дистрибьютерээр 1999 оноос хойш ажиллаж байна. Монголын хэрэглэгчдийг чанартай, баталгаатай бүтээгдэхүүнээр хангах эрхэм зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.
Бид юу хийдэг
P&G-ийн ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүнүүд болон дэлхийн алдарт Wella, Londa, Selpak брэндүүд, Туркын амттаны тэргүүлэгч ETi компаниийн Adicto, Kombo зэрэг дэлхийд нэр хүндтэй 50 гаруй брэндийн бүтээгдэхүүнийг орон даяар түгээн нийлүүлж байна. Мөн зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ, технологи нэвтрүүлж, хэрэглэгч, харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн шийдлүүдийг байнга эрэлхийлж байна.


Бидний онцлог
2006 онд Анунгоо ХХК нь P&G-ийн бүсийн хэмжээнд “Best Class Distributor Organization” цол хүртэж, 2009 онд Францын BID байгууллагаас үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг үнэлэн дэлхийн хэмжээний “Golden Star” шагналыг Монгол улсаас анх удаа хүртсэн компани болсон. Бид олон улсын жишигт нийцсэн сургалт, туршлага нэвтрүүлж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэн тэргүүнд тавьдаг.
Бидний үнэт зүйлс
Бидний түүхэн замнал

Баримтлах зарчмууд
Leading Mongolia's market with innovative products and sustainable solutions. From household essentials to beauty products, we're creating value for every Mongolian family.
01.
Өөрийгөө хөгжүүлэх
Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх нь ажилтан бүрийн эрхэм үүрэг байна.
02.
Ахиж дэвших орчин
Бид ажилтан хөгжиж, ахиж дэвших орчныг бүрдүүлж, ижил тэгш бололцоог олгоно. Ажилтны өсч хөгжих, дэвжиж дээшлэх нь тухайн хүний ур чадвар, гүйцэтгэл, оруулж буй хувь нэмэртэй шууд холбоотой байна.
03.
Манлайлагч ажилчид
Бид сайн ажилчин, ажилтан, менежер төдийгүй сайн манлайлагч байхыг эрмэлзэж, үлгэр дууриал үзүүлнэ.
04.
Шинийг санаачлагч
Бид шинийг сэдэж, аливааг сайжруулах боломжийг цаг ямагт эрэлхийлнэ. Бид шинэ санаа, бүтээлч хандлагыг хөхиүлэн дэмжинэ.
05.
Шилдэг шийдэл, үйлчилгээ
Бид хамгийн шилдэг шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ.
06.
Өндөр чадавхи
Өндөр чадавхи, олон ургальч санаа бодол бүхий гишүүдээс бүрдсэн, харилцан итгэлцэл, хүндлэлд суурилсан хамтын зүтгэл нь бидний тогтвортой амжилтын үндэс юм.
07.
Зах зээлийн зарчим
Бид зах зээлийн шударга зарчимд тулгуурлан харилцан биенээ дэмжиж, нөхөж ажилласнаар улам их үр дүн гаргах боломж бололцоогоо нэмэгдүүлнэ.
08.
Эзний сэтгэлээр хандах
Бид ажилдаа эзний сэтгэлээр хандаж, компанийн нэр хүнд, өмч хөрөнгийг хайрлан хамгаална.
09.
Зөв арга замаар
Бид зөв зүйлийг зөв арга замаар хийж, Монгол улсын хууль тогтоомж, М-Си-Эс Группийн Ёс зүйн дүрмийг өдөр тутам мөрдөж ажиллана.
10.
Үнэнч шударга
Бид ажилтан, түнш, хэрэглэгчтэйгээ харилцахдаа үнэнч шударга зарчмыг баримтална.
11.
Нийгэм & Байгаль орчиндоо ээлтэй
Бид нийгэмдээ болон байгаль орчиндоо ээлтэй байхыг эрхэмлэнэ.
12.
Хөдөлмөрийн аюулгүй байдал
Бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг эн тэргүүнд хангаж ажиллана.








