Nissin foods group

Момофүкү Андо нь дэлхийн 2-р дайны дараа Япон улсад нүүрлэсэн хоолны хомстлыг шийдвэрлэхээр зорьж 1958 оны 8-р сарын 25нд дэлхийн хамгийн анхны бэлэн гоймонг бүтээсэн нь Nissin Foods компанийн эхлэл болсон билээ.

Nissin Foods компани 1971 оны 9-р сард дэлхийн хамгийн анхны аягатай бэлэн гоймонг худалдаанд гаргаж байсан нь залуучуудын анхаарлыг маш их татсан юм. Мөн энэ төрлийн бүтээгдэхүүнээ Ginza дахь явган зорчигчдын бүсээр борлуулдаг байсан нь нүдээ олж өдөрт 20,000 хүртэлх ширхэг гоймон борлуулдаг байжээ. Удалгүй Америкийн зах зээл рүү орохдоо бүтээгдэхүүнээ гурван өөр төрлийн амттай болгон үйл ажиллагаагаа улам өргөжүүлсэн. Nissin Foods Group нь “The wave” гэх Японы R&D (research development) олон улсын хүнсний аюулгүйн төв болон инноватив хөгжүүлэлтийн төвүүдээс бүрддэг, дэлхийн хамгийн дэвшилтэт технологийг ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.

1991 онд Амстердамд Nissin Foods B.V. салбараа нээснээр анхны европын зах зээл рүү нэвтэрсэн япон бэлэн гоймон болсон юм. Цаашлаад 1990-д оны сүүлээр Герман, Индонез, Тайланд, Хятад, Шанхай, Филиппин мөн 2000-д оны эхээр Унгар болон Мексик зэрэг орнуудад охин компаниудаа нээн үйл ажиллагаа тэлсээр байв.

NISSIN FOODS Group философи нь хүнсний шинэ боломж бололцоог нээн илрүүлж, чанартай хүнсээр дамжуулан хүмүүст баяр хөөр, аз жаргал түгээхийг хичээдэг. NISSIN FOODS Group 2002 онд Японы Кусацу хотод хүнсний аюулгүй байдлын институт байгуулсан нь хэрэглэгчдэд чанартай түүхий эд ашиглан аюулгүй бүтээгдэхүүн хүргэхэд гол үүрэг гүйцэтгэсэн байна. Анунгоо ХХК нь NISSIN FOODS Group –ийн Нишшин брэндийн албан ёсны дистрибьютерээр 2018 оноос эхлэн ажиллаж байна. Анхны бэлэн гоймон, техник технологи чанар, олон төрлийн амт, эрүүл чанартай хөрснөөс гарган авсан түүхий эд зэрэг олон давуу талыг бид Монголын ард түмэндээ санал болгон ажиллаж байна.

 

 

 

  • Чанадаг гоймон

  • Том аягатай

  • Cup Noodles