Procter&Gamble

Лаа үйлдвэрлэгч William Procter, саван үйлдвэрлэгч James Gamble нар 1837 онд хамтран үйл ажиллагаа явуулж эхэлснээр гоо сайхан, эрүүл мэнд, гэр ахуй, хүүхдийн арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэстэн дамнасан Procter&Gamble корпорацийн суурь тавигдсан юм. Одоогийн байдлаар өөрийн албан ёсны дистрибьютерүүдээр дамжуулан 180 гаруй улсад бүтээгдэхүүнээ борлуулж, өдөр тутамдаа 4 тэрбум хүн тус компаний бүтээгдэхүүнийг хэрэглэж байна. Компаний судалгаа хөгжүүлэлтийн хэлтэс байнгын судалгаа шинжилгээ хийн, бүтээгдэхүүнээ үргэлж сайжруулан, хэрэглэгчиддээ хамгийн чанартай, хамгийн инновацилаг бүтээгдэхүүн хүргэхийг эрмэлздэг билээ. 180 гаруй жилийн түүхтэй тус компани нь олон улсын зах зээлд хамгийн анх брэнд менежментийг амжилттай нэвтрүүлж чадсан ба харилцагч, хэрэглэгчдийнхээ онцлогт нь тохируулан маркетингийн үйл ажиллагаа явуулдгаараа дэлхийд алдартай.

Анунгоо ХХК нь Procter&Gamble компаний албан ёсны дистрибьютерээр 1999 оноос эхлэн ажиллаж, Монголын ард түмнийг P&G-ийн чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнээр байнга хангаж, харилцагч, хэрэглэгч, ажилтан нарынхаа эрхэм сонголт байна гэсэн эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулсаар байна.

  • дэлгэрэнгүй

    Ariel угаалгын нунтаг

  • дэлгэрэнгүй

    Tide угаалгын нунтаг

  • Миф аяга таваг угаагч

  • дэлгэрэнгүй

    Lenor

  • дэлгэрэнгүй

    Fairy цэвэрлэгч

  • дэлгэрэнгүй

    Миф угаалгын нунтаг

  • дэлгэрэнгүй

    Mr. proper шал өнгөлөгч

  • дэлгэрэнгүй

    Safeguard саван

  • Blend-a-med шүдний оо

  • Oral-B шүдний сойз

  • дэлгэрэнгүй

    Head & Shoulders үсний шампунь

  • дэлгэрэнгүй

    Pantene шампунь

  • Wella салоны бүтээгдэхүүн

  • дэлгэрэнгүй

    Naturella эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл

  • дэлгэрэнгүй

    Always эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл

  • дэлгэрэнгүй

    Discreet өдөр тутмын ариун цэврийн хэрэгсэл

  • дэлгэрэнгүй

    Pampers хүүхдийн живх

  • дэлгэрэнгүй

    Pampers хүүхдийн живх

  • дэлгэрэнгүй

    Pampers хүүхдийн живх

  • дэлгэрэнгүй

    Gillette сахлын бүтээгдэхүүн

  • Venus сахлын хутга