Анунгоо ХХК-ийн 24 жилийн ой тохиож байна

Анунгоо ХХК нь 1999 оны 5 дугаар сарын 17-ны өдөр анх үүсгэсэн байгуулагдсан билээ. Энэхүү өдөр нь Анунгоочууд бидний хувьд чухал, тэмдэглэлт өдөр бөгөөд хамт олонтойгоо тэмдэглэн өнгөрүүллээ.

Анунгоо ХХК нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн 180 жилийн түүхтэй үндэстэн дамнасан корпорац болох ''Procter and Gamble'' компанийн албан ёсны дистрибьютерээр 1999 оноос эхлэн ажиллаж, дэлхийн хамгийн анхны живх болох Pampers-ыг Монголын зах зээлд нэвтрүүлээд ийнхүү 24 жил өнгөрчээ.

Бид цаашид ч мөн чанар танигдсан бараа, бүтээгдэхүүнээрээ та бүхэндээ үйлчлэх болно.