М-Си-Эс Групп 2022 оны сагсан бөмбөг, шатрын аваргуудаа шалгарууллаа

М-Си-Эс Группийн сагсан бөмбөг, шатрын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Орчлон сургуульд амжилттай болж өндөрлөлөө.

Сагсан бөмбөгийн тэмцээнд 27 компанийн 330 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин аваргын цомын төлөө өрсөлдөж, эрэгтэй багийн төрөлд Анунгоо компани хүрэл медаль, эмэгтэй төрөлд алтан медалийг тус тус хүртлээ.Харин тэмцээний нийлбэр дүнгээр Анунгоо компанийн баг тамирчид шилжин явах цомын эзнээр найм дахь удаагаа шалгарлаа. Түүнчлэн тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор тамирчин Ш.Өнөрмаа нар шалгарсан юм.

Харин М-Армор компаниас уламжлал болгон зохион байгуулдаг шатрын багийн тэмцээнд 21 компанийн 63 шатарчин оюун ухаанаа сорин өрсөлдөж ганцаарчилсан төрөлд гуравдугаар ширээнд Анунгоо компанийн шатарчин Б.Оюунбилэг тэргүүлж алтан медаль хүртлээ.Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn Мөн шатрын тэмцээний үеэр олон улсын мастер Б.Мөнгөнтуул 10 шатарчинтай нэгэн зэрэг тоглон ур чадвараа үзүүлсэн юм.