Хүүхдийн төв сувилалд хандив өгөв

Анунгоо ХХК-ийн ЗХНАлба, ХАБЭА нэгжийн хамт олон Ээлтэй ертөнц ТББ Merciful World NGO-с өхөөрдөм хөөрхөн тоглоомуудыг авч, компанийнхаа бүтээгдэхүүнүүдийн хамт "ЭМЯ-ны харъяа Хүүхдийн төв сувилал"-д хандивлалаа.

Ээлтэй ертөнц ТББ нь саажилттай хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, саажилттай хүүхдийн төв байгуулахаар ашгийн бусаар тоглоом үйлдвэрлэдэг төрийн бус байгууллага юм.

Хүүхдийн төв сувилал нь 0-3 насны 3 ихэр хүүхдийг, Хагас болон бүтэн өнчин хүүхдийг, Дутуу нярай, эмгэгтэй нярай хүүхдийг шарлалт, тархины цусан хангамжийн дуталтай, Сульдаа, тураал, цус багадалттай 3 хүртэлх насны хүүхдийг Амьжиргааны түвшингээс доогуурх орлоготой орон гэргүй хүмүүсийн хоол тэжээлийн эмгэг дуталтай 3 хүртэлх насны хүүхдийг, 0-3 насны гэр бүлдээ хаягдсан олдмол хүүхдийг хүлээн авч сувилж эмчлэх, асарч торниулах, сэргээн засах, чийрэгжүүлэх үйл ажиллагааг явуулдаг байна.

 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn