Богд хан ууланд мод тарилаа

5 сарын 26-ны өдөр, Хандлагаа өөрчилье аяны хүрээнд бид өнөөдөр Богдхан уулын 2га талбайг ойжуулах сайн үйлсийн ажилд Анунгоочуудынхаа өмнөөс P&G_WS сувгийн хамт олон нэгдэж, мод тарилаа.

1 хүн 1 мод, 1 хүний 30к, 3 жилийн турш бидний тарьсан модыг арчлан тордох бөгөөд 3 жилийн дараагаас бид дахин хандив өргөж модоо арчлан тордуулсаар байх юм.

Түүнчлэн, тарьсан модныхоо өмнө өөр өөрийн нэртэй пайзтай болсон онцлог байв.

НАРС мод нь урт настай, дунджаар 100-1000 жил насалдаг байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад тус нэмрээ оруулж байгаадаа бид туйлын их баяртайгаар оролцлоо.

Arslan.mnArslan.mn