Сэтгэлийн хандив

        Өнөөдөр манай компанийн ЗХНА болон ХАБЭА-н нэгж хамтран хувиасаа компанийнхаа бүтээгдэхүүнээр 10 бэлэг бэлтгэн Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд амаржиж буй амьдралын боломж тааруу 10 ээжид сэтгэлийн хандив өгсөн сайхан үйл явдал боллоо.

         ЭХЭМҮТ дээр үйлчлүүлж буй эхчүүдийн 50 гаруй хувь хөдөө орон нутгаас, мөн 30 хүртэл хувь нэн ядуу, амьдралын боломж тааруу хүүхэд эмэгтэйчүүд байдаг байна. Эдгээр эмэгтэйчүүд төрсний дараа хүүхдийн өлгий даавуу, живх мөн эхчүүдийн ариун цэврийн хэрэглэл авах боломжгүй гачигдалтай байдаг ба мөн хөдөө орон нутгаас ирсэн асрах хүнгүй эхчүүдэд эмнэлгээс зарим зүйлсээр хангадаг ч нэн шаардлагатай байдаг памперс, саван гэх мэт зүйлс дутагдалтай байдгийг ЭХЭМҮТ-ийн Дутуу төрсөн эхчүүд, хүүхдийн тасгийн эрхлэгч, эмч Б.Батхишиг хэлсэн байна.

       Корона вирусын халдвар дотооддоо тархсан энэ цаг үед 10 ээжид сэтгэлийн дэм өгсөн ажилтнууддаа маш их баярлалаа.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа баримтлан гараа угаагаарай.

Arslan.mn