Чанар танилцуулсан 20 жил

Бид ихэнх өөрчлөлтийг анзаардаггүй. Төрөлх нийслэл маань өдрөөс өдөрт өнгө засан тэлж байгааг, Монгол орны бүх сумдад хэзээ холбоо харилцаа нэвтэрснийг лав тодорхой хэлчих хүн гарахгүй л болов уу. Тиймээ, бид ихэнх болж өнгөрсөн сайн сайхан өөрчлөлтийг хожим нь мэдэрдэг билээ.

Pampers, Ariel, Gillette... энэ нэрсийг монголчууд андахгүй. Харин хэзээнээс мэддэг болсон бэ гэвэл бас л эргэлзээ төрүүлнэ. Тэгвэл Анунгоо үүнд "ХОРИН ЖИЛ" гэж хариулж байна. Анх 180 жилийн түүхт Үндэстэн дамнасан корпораци Procter&Gamble-ээр эхэлсэн тэд өнөөдөр 60-аад брэндийн 1,000 шахам нэр төрлийн "соёлын барааг" монголчууддаа хүргэж байна. Гавшгай, дайчин энэ хамт олон бидэнд зөвхөн бараа бүтээгдэхүүн авчраагүй. Тэд цэвэр цэмцгэрийг, чанарыг, дэлхийн хэрэглээг орон даяар түгээснийхээ зэрэгцээ үйлчилгээ болон харилцааны цоо шинэ стандартыг авчирсан юм. Үүнийг бид бас л анзаараагүй. Нэг л мэдэхэд дэлгүүрийн лангуунууд эмх цэгцтэй болж, үйлчилгээ улам эелдэг, улам ойрхон болчихсон байсан. Мөн хэрэглэгч бидний мэдэхгүй бүртгэл, түгээлт, өрөлт, цахимжуулалт гээд өнөөдөр энгийн зүйл мэт харагдах хөгжил дэвшлийг салбартаа авчирсан.

Анунгоо хэмээх шинэчлэл өөрчлөлт, цэвэр цэмцгэрийн түүчээ болсон энэ хамт олон өнөөдөр 300 гаруй ажиллагсадтайгай төрсөн өдрөө тэмдэглэж байна.