ETI

Фируз Канатли "ETİ" брэндийг 1961 онд үүсгэн байгуулж өдгөө Турк улсын ТОП 30 үйлдвэрлэгч нэг болоод байна. ETI жигнэмгийн үйлдвэр нь анх 1962 оны 1-р сарын 20-нд , 20 ажилтантай, өдөрт 3 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. 10 жилийн турш бүтээгдэхүүн, технологийн хөгжүүлэлт болон шинэ бүтээгдэхүүнүүд дээр ажиллаж, ETi жигнэмэгний үйлдвэр нь өргөжиж хүнсний үйлдвэрлэл худалдааны “ETi ХХК “ буюу Ф.Канатли-н гэр бүлийн компани болсон.

ETI компанийн шинэ гаргасан бүтээгдэхүүн бүр нь үргэлж амт чанараараа танигдан үлддэг, тиймдээ ч “аз жаргалын амтыг үйлдвэрлэнэ” уриатай ажилладаг билээ. Анх ганц төрлийн жигнэмгээс үйл ажиллагаагаа эхлүүлж байсан компани өдгөө дараах өрмөнцөр болон жигнэмэг, шоколад, бялуу болон кекс, өглөөний цай, эрүүл бүтээгдэхүүнүүд /цавуулаггүй/, хөлдөөсөн бүтээгдэхүүн, хүүхдийн бүтээгдэхүүнүүд, давсархаг амттанууд гэх 8 нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн дэлхийн өнцөг булан бүрд суугаа хэрэглэгчид дээ хүргэж байна. 1974 оноос Анхны гадаад худалдааг хийж ОУ-н зах зээлд хөл тавьж бүтээгдэхүүн үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмжийг тогтмол шинэчлэн сайжруулж, шинэ категориудыг нэвтрүүлэн, цоо шинэ онцгой бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх замаар зах зээлээ тэлсээр байна.

ETI-ийн шагнал урамшуулал үүгээр зогсохгүй бөгөөд Турк дахь “Хотын хамгийн бахархалт компаниуд” жагсаалтад 2013 болон 2014 онд ETI компанийн жигнэмэг болон шоколадны үйлдвэрүүд тус тус багтаж байсан ба өнөөдрийн байдлаар 7000 гарүй ажилчид Туркийн 72 өөр мужуудад ажиллаж байна. Мөн уг компани нь зөвхөн Туркд биш цаашлаад дэлхийн хэмжээний үйлдвэрлэгч бөгөөд инноватив санаа болон үйлдвэрлэлийн технологиороо дэлхийн шилдэг 100 үйлдвэрлэгч компаниудын нэг билээ. Ийнхүү ETI хагас зуун жилийн туршлагаар хэрэглэгчид дээ амт чанар болон шинэлэг санаагаараа амьдралд нь аз жаргалын амт нэмсээр байгаа юм. Анунгоо ХХК нь “ETI” албан ёсны дистрибьютерээр 2019 оноос ажиллаж “Аз жаргалын амт”-ыг түгээхээр та бүхэндээ амттай, чанартай бүтээгдэхүүнийг санал болгож байна.

  • Жигнэмэг

  • Шагшуурга

  • Кекс

  • Өрмөнцөр

  • Шоколад