Танилцуулга

Анунгоо ХХК нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн 180 жилийн түүхтэй үндэстэн дамнасан корпораци болох ''Procter and Gamble'' компанийн албан ёсны дистрибьютерээр 1999 оноос эхлэн ажиллаж, Монголын ард түмнийг P&G-ийн чанартай, баталгаатай бүтээгдэхүүнээр байнга хангаж, харилцагч, хэрэглэгч, ажилтан нарынхаа эрхэм сонголт байна гэсэн эрхэм зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Одоогоор "Procter and Gamble" - ийн ахуйн болон гоо сайхны бүтээгдэхүүн, Gillette эрэгтэйчүүдийн сахлын татуурга, Wella, Londa ахуйн хэрэглээний үсний будаг, америкийн Wrigley's компанийн Orbit, Spearmint бохь, Турк улсын 1 цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Ipek Kagit компанийн Selpak, Solo брэндүүд гэх мэт дэлхийн алдартай 40 гаруй брэнд бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотын бүх худалдааны цэгүүд болон хөдөө орон нутгийн гэрээт борлуулагчдаар дамжуулан Монголын зах зээлд нийлүүлж байна.

Анунгоо ХХК нь P&G-ийн дистрибьютерийн шаардлагыг өндөр түвшинд ханган ажиллаж, Төв Ази ба Кавказийн бүсийн орнуудаас шалгаран 2006 онд “Best class distributor organization” цол өргөмжлөлөөр шагнагдаж байсан.

Тус компани нь худалдааны салбарт шинэлэг үйлчилгээ, технологийг нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна. Анунгоо компанийн ажиллагсад хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийсэн үйлчилгээ үзүүлэх талаар зах зээл өндөр хөгжсөн орнуудын туршлага, онолд тулгуурласан сургалтанд хамрагддаг ба компанийн зүгээс үйлчилгээний чанарт ач холбогдол өгч ажилладаг.

2009 онд Анунгоо ХХК нь Франц улсын нийслэл Парис хотод төвтэй BID буюу Business Initiative Directions конвенцоос хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээдэлж ажилладаг, бүтээгдэхүүн, үйл ажиллагааныхаа чанарыг байнга өндөр түвшинд байлгадаг байгууллагуудад олгодог дэлхийн хэмжээний “Golden Star” шагналын эзнээр Монгол улсаас шалгарсан анхны компаниар тодорсон юм. 1973 оноос хойш уг шагналаар дэлхийн хэмжээнд 173 байгууллага шагнагдаад байгаа билээ.

40
гаруй төрлийн брэнд бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг
2006
“Best class distributor organization” цол өргөмжлөл
2009
“Golden Star” шагнал


Үнэт зүйлс

МЭРГЭШСЭН ӨНДӨР ЧАДАВХИ

Мэргэжлийн өндөр ур чадвартай, өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлдэг


БАГИЙН СЭТГЭЛГЭЭ

Харилцан итгэлцэл, хүндлэл, эерэг дулаан харьцааг буй болгон хамт олонтойгоо үр дүнтэй хамтран ажилладаг


ӨӨРИЙМСЭГ ҮЗЭЛ

Ажилдаа болон компанидаа өөриймсөг хандаж, сэтгэл гарган ажилладаг


МАНЛАЙЛАЛ

Цаашдын ахиц, хөгжлийн боломжийг олж тодорхойлж, бусдадаа ойлгуулан дэмжлэгийг нь авч, тэднийг урам зоригжуулан, хамтдаа бодит үйл хэрэг болгодог


САНАЛ САНААЧИЛГА

Хөгжүүлэх, сайжруулах, асуудлыг шийдвэрлэх бүтээлч шийдэл, санал санаачилгыг байнга гаргадаг


ҮНЭНЧ ШУДАРГА ЗАРЧИМ

Монгол Улсын хууль журмыг алхам тутамдаа дээдэлдэг, аливаад үнэнч шударга ханддаг


ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ

Нийгэмдээ болон байгаль орчиндоо ээлтэй байхыг эрхэмлэдэг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг эн тэргүүнд хангаж ажилладаг.


Баримтлах зарчмууд
  • Өөрийгөө болон бусдыг хөгжүүлэх нь ажилтан бүрийн эрхэм үүрэг байна.
  • Бид ажилтан хөгжиж, ахиж дэвших орчныг бүрдүүлж, ижил тэгш бололцоо олгоно. Ажилтны өсч хөгжих, дэвжиж дээшлэх нь тухайн хүний ур чадвар, гүйцэтгэл, оруулж буй хувь нэмэртэй шууд холбоотой байна.
  • Бид сайн ажилчин, ажилтан, менежер төдийгүй сайн манлайлагч байхыг эрмэлзэж, үлгэр дууриал үзүүлнэ.
  • Бид шинийг сэдэж, аливааг сайжруулах боломжийг цаг ямагт эрэлхийлнэ. Бид шинэ санаа, бүтээлч хандлагыг хөхиүлэн дэмжинэ.
  • Бид хамгийн шилдэг шийдэл бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэнэ.
  • Өндөр чадавхи, олон ургальч санаа бодол бүхий гишүүдээс бүрдсэн, харилцан итгэлцэл, хүндлэлд суурилсан хамтын зүтгэл нь бидний тогтвортой амжилтын үндэс юм.
  • Бид зах зээлийн шударга зарчимд тулгуурлан харилцан биенээ дэмжиж, нөхөж ажилласнаар улам их үр дүн гаргах боломж бололцоогоо нэмэгдүүлнэ.
  • Бид ажилдаа эзний сэтгэлээр хандаж, компанийн нэр хүнд, өмч хөрөнгийг хайрлан хамгаална.
  • Бид зөв зүйлийг зөв арга замаар хийж, Монгол улсын хууль тогтоомж, М-Си-Эс Группийн Ёс зүйн дүрмийг өдөр тутам мөрдөж ажиллана.
  • Бид ажилтан, түнш, хэрэглэгчтэйгээ харилцахдаа үнэнч шударга зарчмыг баримтална.
  • Бид нийгэмдээ болон байгаль орчиндоо ээлтэй байхыг эрхэмлэнэ.
  • Бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг эн тэргүүнд хангаж ажиллана.
Бизнес хөгжлийн түүх
1999 он

180 жилийн түүхтэй америкийн ''Procter and Gamble'' компанийн бүтээгдэхүүнийг өдөрт 4н тэрбум хүн хэрэглэдэг гэсэн тоо бий. Өнөөдөр монголд Ariel, Tide, Blend-A-Med, Always, Pantene, Pampers, Gillette брэндүүдийг мэдэхгүй хүн үгүй билээ. Тус компани нь өөрсдийн бүтээгдэхүүнээ сайжруулж, хөгжүүлэхийн тулд байнга судалгаа шинжилгээ хийж, олон улсын эрдэмтэдтэй хамтран ажилладаг билээ.

2009 он

Америкийн Wrigley’s компани нь 1891 онд АНУ-д байгуулагдсан бөгөөд дэлхийн 14 улсад үйлдвэрлэлээ явуулж, 180 гаруй улсад борлуулж байна. “Бохь жижигхэн хэдий ч төгс чанартай байх ёстой” гэсэн үндсэн зарчимаа баримтлан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн хүргэж байна.

2011 он

Ipek Kagit компани нь Турк улсын #1 цаасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн 40 гаруй улсад бүтээгдэхүүнээ нийлүүлж байна. Тус компани нь экологийн тэнцвэрт байдалд хувь нэмрээ оруулагч ба байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бага ангийн сурагчдад зориулсан ариун цэврийн боловсролын төслийг хэрэгжүүлэгч гэдгээрээ танигдсан компани юм.

2016 он

1904 онд үүсгэн байгуулагдаж байсан Coty компани нь 150 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг ба гоо сайхан, нүүрний будаг, арьс арчилгаа, үнэртэн, үсний будаг болон үс хэлбэржүүлэгч бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Америкийн томоохон компани юм. Тансаг зэрэглэлийн сүрчигний Hugo Boss, Calvin Klein, Gucci, мэргэжлийн гоо сайхны Wella Professionals, Nioxin, OPI зэрэг брэндүүд мөн тус компанид харьяалагддаг.

2016 он

''Procter and Gamble'' болон Италийн Angelini группын хувь нийлүүлсэн Fater компани нь 1958 онд байгуулагдсан ба Ази, Европын 39 оронд Comet, Lines, Tampax зэрэг брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн нийлүүлж байна.

2017 он

Ozden үйлдвэр нь Турк улсын Анкара хотод байрладаг ба олон улсад танигдсан Смарт брэндийн гутал, арьсан эдлэл арчилгааны бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, экстпорлогч компани юм. 1979 оноос хойш үйлдвэрлэлээ тасралтгүй явуулж, дэлхийн 30 гаруй оронд бүтээгдэхүүнээ борлуулж байна.