МАНАЙД АЖИЛЛАСНААР

Анунгоо ХХК нь Проктер энд Гембл (P&G) компанийн гэр бүлийн албан ёсны гишүүн болсоноор Монгол улс дахь өргөн хэрэглээний барааны зах зээлд чанартай, өргөн сонголттой бүтээгдэхүүнийг нийлүүлж, хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн билээ. Бид гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн чадварлаг ажиллах хүчнээр багаа бүрдүүлдэг.

Бид ажиллагчиддаа эрүүл, аюулгүй ажлын байр, зөв байгууллагын соёл, өрсөлдөхүйц хөдөлмөрийн хөлс, өсч хөгжих боломж, хуулийн дагуу хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж өгөхөд анхаарч ажилладаг. Мөн ажиллагчдынхаа чөлөөт цаг, хамтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор тогтмол зохион байгуулдаг урлаг, спорт, олон нийтийн ажил маань Таны хөдөлмөрийн бүтээмж, хамт олонтойгоо хамтран ажиллахад таатайгаар нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.

Манайд ажилласнаар танд дараах давуу талууд нээлттэй болно.

  • Дэлхийн зах зээлд нэрд гарсан Проктер энд Гембл (P&G) бизнесийн арга ажиллагаа, туршлагаас суралцах
  • Гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн чадварлаг, эрч хүчтэй, хүчирхэг багийн тоглолттой, найрсаг, залуу хамт олонтой хөл нийлүүлэн алхах, тэднээс суралцах
  • Тогтвортой бизнест урт хугацаанд ажиллаж, ажлын үр дүнгээ харах
  • Ажилтан бүрт ахиж дэвших орчныг бүрдүүлсэн, ижил тэгш боломж
  • Хийж бүтээх таатай орчин, урам зориг
  • Үр дүнд тулгуурласан цалин хөлс, шагнал урамшуулал
  • Бизнесийн олон чиглэлд хөрвөн өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлэх
  • Ихийг хийж бүтээх хүсэл тэмүүлэл ямагт дэмжин сайшаагдах
  • Монголын тэргүүлэгч компани болох М-Си-Эс Группын харьяа бизнесийн бусад салбарт хүчээ сорьж, өөрийгөө хөгжүүлэх өргөн боломж
  • Ажиллагчдын хувийн хөгжилд тохирсон М-Си-Эс академийн болон дотоодын, компани доторх сургалтуудад хамрагдах
  • Эрүүл мэндийн үзлэгт хамрагдах