Özden Group

Турк улсын Анкара хотод байрлах Озден химийн бүтээгдэхүүний үйлдвэр нь олон улсад танигдсан СМАРТ брэндийн гутал, арьсан эдлэл арчилгааны бүтээгдэхүүний тэргүүлэгч үйлдвэрлэгч болон экспортлогч компани юм. 1979 оноос хойш Озден химийн бүтээгдэхүүний үйлдвэр нь хөрөнгө оруулалтаа тасралтгүй нэмэгдүүлж олон улсын стандартад болон хэрэглэгчдийн бүх төрлийн шаардлагад нийцсэн сайн чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсээр ирсэн. Арван жилийн хугацаанд гутал, арьсан эдлэл арчилгааны Смарт брэнд нь дэлхийд танигдсан брэнд болтлоо хөгжсөн юм. Озден Химийн бүтээгдэхүүний үйлдвэрийн чанарын хяналтын менежмент нь ISO9001:2000 TUV CERT, GOST, TSE тоног төхөөрөмжийн сертификатыг хүртсэн ба Британи улсад байрлах дэлхийн хамгийн том технологийн төв болох SATRA Тechnology Centre-н албан ёсны гишүүн болсон. Озден группын шинэ санаа нь судалгаа болон хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалтан дээр тулгуурладаг. Хамгийн чанартай бүтээгдэхүүнийг санал болгон хэрэглэгчдийг үргэлж сэтгэл ханамжтай байлгахын тулд үйлдвэрлэлийн бүх шатанд чанарын хяналт хийж, байнга сайжруулснаар Туркийн 23’000 худалдааны цэг, дэлхийн 30 гаруй оронд бүтээгдэхүүнээ амжилттай нийлүүлж байна.

Анунгоо ХХК нь Озден группын албан ёсны дистрибьютерээр 2017 оноос эхлэн ажиллаж, гутал арьсан эдлэл арчилгааны SMART, VILO болон гэр ахуйн FLAMINGO зэрэг бүтээгдэхүүнүүдийг Монголын зах зээлд худалдаалж, хэрэглэгчдийг чанартай бараа бүтээгдэхүүнээр ханган ажиллахыг зорьж байна.

  • Smart гутал арьсан эдлэл арчилгаа

  • Smart бүх төрлийн гадаргуу цэвэрлэгч

  • Flamingo

  • Vilo гутал арьсан эдлэл арчилгаа