180 жилийн түүхтэй америкийн 'Procter and Gamble' компанийн бүтээгдэхүүнийг өдөрт 4н тэрбум хүн хэрэглэдэг гэсэн тоо бий. Өнөөдөр монголд Ariel, Tide, Blend-A-Med, Always, Pantene, Pampers, Gillette брэндүүдийг мэдэхгүй хүн үгүй билээ. Тус компани нь өөрсдийн бүтээгдэхүүнээ сайжруулж, хөгжүүлэхийн тулд байнга судалгаа шинжилгээ хийж, олон улсын эрдэмтэдтэй хамтран ажилладаг билээ.